Үлэмжийн чанар-II 2-р шатанд шалгарсан

Уртын дуу дуулаачдын “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” уралдааны шүүлтийн зарчмыг дэлхийн нэр хүндтэй олон улсын дуулаачдын уралдаанд баримталдаг үнэлгээний зарчим, туршлагад түшиглэн, монгол уртын дууны өвөрмөц онцлогт нийцүүлэн боловсруулж, анхдугаар уралдаанаас эхлэн мөрдөж ирсэн билээ.
I шатанд оролцогч бүр хоёр дуу дуулж, дуу тус бүрийг 7 шүүгч Техникийн ур чадвар, Дуу хоолой, Уран сайхны тайлал ба илэрхийлэл, Уртын дууны уламжлалт хэв ба угсаатны онцлог гэсэн үндсэн 4 шалгуураар үнэлэв.
Шүүгчдийн үнэлгээг нэгтгэхдээ олон улсын шүүлтийн практикт trimmed mean хэмээн нэрлэдэг туйлын үнэлгээг хасаж дундажлах зарчмыг баримталдаг. Өөрөөр хэлбэл, 7 шүүгчийн үнэлгээнээс хамгийн өндөр болон хамгийн бага тус бүр нэг үнэлгээг хасаж, үлдсэн 5 шүүгчийн онооны дунджаар тухайн дууны эцсийн үнэлгээг тогтооно. Ингэснээр аль нэг шүүгчийн хэт өндөр, эсвэл хэт бага үнэлгээ нийт дүнд давамгай нөлөөлөхийг сааруулж, шүүлтийн тэнцвэр, бодитой байдлыг хадгалдаг.
Ийнхүү хоёр дууны эцсийн үнэлгээг нэгтгэн, нийт 80 хүртэлх оноогоор дүгнэж эрэмбэлсний үндсэн дээр дараах оролцогчид II шатанд шалгарлаа.
II шатанд шалгарсан оролцогчдыг I шатны нийт онооны эрэмбээр, дээд онооноос буурах дарааллаар байршууллаа.

УЛААНБААТАР

Ц.АНУЖИН

ДОРНОД

Б.ЦЭРЭНХАНД

УЛААНБААТАР

Б.МАРАЛ

ТӨВ

Б.БАТ-ОЧИР

ӨВӨРХАНГАЙ

А.ХАТАНБААТАР

ӨМӨЗО (ХЯТАД)

NINA CHEN

УЛААНБААТАР

Г.МИНЖИНСОР

ГОВЬ-СҮМБЭР

З.МИЙГАР

УЛААНБААТАР

Б.БЯМБАДОРЖ

ДАРХАН-УУЛ

С.СҮХБАТ

УЛААНБААТАР

Н.ЦЭРЭННАДМИД

ӨВӨРХАНГАЙ

Б.МӨНХ-ОЧИР

УЛААНБААТАР

Б.АРИУНБАТ

УЛААНБААТАР

М.АРИУН-ЭРДЭНЭ

УЛААНБААТАР

Б.СУМЪЯАБАТ

ЗАВХАН

Ц.НЯМГЭРЭЛ

ӨВӨРХАНГАЙ

Т.НАРАНГЭРЭЛ