ҮЛЭМЖИЙН ЧАНАР – I
УРТЫН ДУУ ДУУЛААЧДЫН ОЛОН УЛСЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2023.07.07
Гурван жил тутамд зохион байгуулагдах “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” нэртэй уртын дуу дуулаачдын Олон улсын уралдааны Анхдугаар уралдааныг Монголын суут соён гэгээрүүлэгч, тавдугаар дүрийн ноён хутагт ЛУВСАНДАНЗАНРАВЖАА гэгээнтний мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит болгон зарлаж байна.
НЭГ. УРАЛДААНЫ ЗОРИЛГО
- Авьяас төгөлдөр уртын дуучдыг нээн илрүүлэх;
- Монгол оюуны давтагдашгүй өвийн нэгэн тод илэрхийлэл “МОНГОЛ УРТЫН ДУУ”-ны өвийг хадгалан хөгжүүлэн дэлгэрүүлэх, судлан сурталчлах, соёл, уламжлалыг өвлүүлэн уламжлуулахад тус уралдааны зорилго оршино.
ХОЁР. УРАЛДААНЫ ЖУРАМ НӨХЦӨЛ
2.1. Уралдааныг 16-аас 35 хүртэлх насны оролцогчдын дунд 2 үе шаттайгаар, мэргэжлийн (мэргэжлийн сургууль дүүргэсэн) болон суралцагч (өвлөн уламжлагч) гэсэн хоёр ангилалд зохион байгуулна.
2.2. Уралдаанд оролцохыг хүсэгчид 2023 оны 8 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 8-ны хороонд www.ulemjiinchanar.org цахим хуудсанд хандаж, зааварчилгааны дагуу бүртгүүлнэ. Оролцогч өөрийн бүртгүүлсэн хаягаар бүртгэл баталгаажсан хариу хүлээн авснаар бүртгэл баталгаажна.
2.3. Уралдааныг 7 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулна.
2.4. Оролцогч 1 ба 2 дугаар шатанд дуулах аливаа уртын дууг ГУРВАН ТҮРЛЭГ-ээр дуулна.
2.5. Оролцогчид хамсраа хөгжимчдөө өөрсдөө хариуцаж оролцох ба хуурчид ЗӨВХӨН ШИРЭН ЦАРТАЙ ХУУРААР хуурдаж хамсарна.
2.6. Оролцогч нэгдүгээр шатанд дуулсан дуугаа дараагийн шатанд давтан дуулахгүй.
2.7. 2 дугаар шатны шалгаруулалтад бүх оролцогчид үндэсний хувцастай оролцоно.
2.8. Уралдааны шагналтнуудын “ГАЛА” тоглолтыг хэзээ, хаана зохион байгуулах шийдвэрийг зохион байгуулах хороо бие даан гаргана.
ГУРАВ. УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ
3.1. 1 дүгээр шатны шалгаруулалт (эчнээ хэлбэрээр) 9 дүгээр сарын 18-аас 22-ны хооронд Улаанбаатар хотноо явагдаж, 2 дугаар шатанд тэнцсэн мэргэжлийн ангилал 11 (арван нэг), сонирхогч ангилал 11 (арван нэг) буюу нийт 22 (хорин хоёр) оролцогсдын нэрсийг 9 дүгээр сарын 25-нд www.ulemjiinchanar.org цахим хуудсаар зарлана.
3.2. Оролцогч 1 дүгээр шатанд ХОЁР дуу дуулж оролцоно.
3.2.1. ГӨРӨӨС ЭЭЖ (заавал дуулах дуу)
3.2.2. Өөрийн сонголтоор нэг уртын дуу
3.3. Бүртгэл нь баталгаажсан оролцогч дараах шаардлага хангасан дүрс бичлэгээ www.ulemjiinchanar.org цахим хуудсанд байрших зааварчилгааны дагуу 9 дүгээр сарын 10-аас 18-ны өдрийг хүртэл хугацаанд илгээн хүлээлгэн өгнө. Үүнд:
- Заагдсан бүтээлийг дүрс бичлэгийн төхөөрөмжөөр хөдөлгөөнгүй нэг байршлаас дуу, дүрсний өндөр чанартайгаар бичсэн байх,
- Бичлэг нь дуу тус бүрээр ямар нэг засвар, эвлүүлэггүй хийгдсэн байх,
- Бичлэгийн нэрийг (file name) хадгалахдаа оролцогч өөрийн овог нэрийг латин үсгээр бүтэн бичсэн байх.
- Засвар, эвлүүлэгтэй бичлэгийг шалгаруулалтад оруулахгүй.
3.4. 2 дугаар шатны шалгаруулалт 10 дугаар сарын 11-ээс 13-ны өдрүүдэд Сайншанд хотноо явагдана.
3.5. 2 дугаар шатанд тэнцсэн оролцогчид 10 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагт техникийн зөвлөгөөнд ирж, дуулах дараалал тогтоох сугалаа сугална. Товолсон цагт биеэр ирээгүй оролцогч шалгаруулалтаас шууд хасагдана.
3.6. 2 дугаар шатны шалгаруулалт 10 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт эхэлнэ.
3.7. Оролцогч 2 дугаар шатанд ГУРВАН дуу дуулж оролцоно.
3.7.1. ҮЛЭМЖИЙН ЧАНАР (заавал дуулах дуу)
3.7.2. ХУРМАСТ ТЭНГЭР (заавал дуулах дуу)
3.7.3. Өөрийн хоолойн чадлыг мэдрүүлэх нэг уртын дуу, өөрийн сонголтоор
3.8. Уралдааны дүнг 10 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагт танилцуулна.
3.9. Гран-при шагналын эзнийг уралдааны шагналтнуудын “ГАЛА” тоглолтын төгсгөлд зарлан цом, шагналыг гардуулна.
ДӨРӨВ. УРАЛДААНЫ ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
ГРАН-ПРИ шагнал – Цом, 10.000.000 (арван сая) төгрөг
Мэргэжлийн ангилал:
- Нэгдүгээр байр – 5.000.000 (таван сая) ₮
- Хоёрдугаар байр – 3.000.000 (гурван сая) ₮
- Гуравдугаар байр – 1.500.000 (нэг сая таван зуун мянга) ₮
- Нэрэмжит шагнал – 1-2 хүнд
Суралцагч ангилал:
- Нэгдүгээр байр – 5.000.000 (таван сая) ₮
- Хоёрдугаар байр – 3.000.000 (гурван сая) ₮
- Гуравдугаар байр – 1.500.000 (нэг сая таван зуун мянга) ₮
- Нэрэмжит шагнал – 1-2 хүнд
Шилдэг хуурч – Уралдааны Шилдэг хуурчид зориулан урласан
ширэн цартай хуур
Санаачлан зохион байгуулагч: “ТАВАН НҮДЭН” брэнд
Хамтран зохион байгуулагч: “ЛУВСАНДАНЗАНРАВЖАА АКАДЕМИ” ТББ МОНГОЛЫН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧДЫН ХОЛБОО
