Төрүүлж орхисон гөрөөс ээж минь
Төөрөлдсөн янзага намайгаа
Төрөл бүхэнд ачтай сүүгээрээ
Тэтгэн бойжуулж соёрхоно уу
Үдэд дайраад өнгөрөх үүл ч бол
Үтэрхэн зуураа сэрүүцүүлэх байтал /сэрүүцүүлэх гэдгийн эгшгийг уртаар дуудаж өгнө/
Өнөд ханилсан үеийн нөхөд минь
Өдий суугаад юундаа хууралцана вэ
Унаж сургавал эмнэг даага ч бол
Уран гол шигээ жороо болох байтал
Ултай сэтгэлээр ханилсан амраг нөхөд минь /ханилсан амраг гэдгийг холбож хэлнэ/
Урамгүй юундаа хууралцана вэ
Матаж сүлжвэл чилгэр сухай ч бол
Малгайны гэр хийж болох байтал /хийж болох гэдгийг холбож хэлнэ/
Махарч ханилсан амраг нөхөд минь
Маниас даанчээ юундаа уйдна вэ
Зүрхгүй сансрын иймийг ч мэдлээ
Зүйргүй нөхдийн худалчийг ч мэдлээ
Зүгээр суугаад элдвийг ч үзлээ
Зүдэг орчлонгоос тонилох болтугай

Сэтгэгдэл бичих