
Чанаравын АЛТАНЦЭЦЭГ /Уртын дуучин, өвлөн уламжлагч
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Дуу, бүжгийн чуулгын Улсын нэгдүгээр дэсийн алдарт дуучин, Улсын дэсийн монгол уртын дууны өвлөн уламжлагч, Өвөр монголын уртын дуу урлаг солилцоо, судалгааны дэд тэргүүлэгч, БНХАУ-ын Төвийн үндэстний их сургуулийн онц урьсан Профессор, Өвөр монголын багшийн Их сургуулийн Эрээн хот дахь Олон улсын Их сургуулийн онц урьсан Профессор, Өвөр монголын Урлагийн их сургуулийн онц урьсан Профессор.
1978 онд БНХАУ-ын Баруун хойдын үндэстний дээд сургуулийн Дуу хөгжмийн салбар,
2007 онд Өвөр монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн Монгол хэл, утга зохиолын Их сургуулийг тус тус төгссөн.
2017 оны 12 сард БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод болсон Монгол уртын дууны Олон улсын уралдаанд шүүгчээр ажиллаж, судалгааны хуралд оролцсон.
1993 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монголын уртын дууны Олон улсын их наадамд алтан медал хүртэж байсан.
