БҮРТГЭЛИЙН ФОРМ БӨГЛӨХ ЗӨВЛӨМЖ
Уртын дуу дуулаачдын “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” Олон улсын II уралдаан
Бүртгэлийн формыг бөглөж эхлэхээс өмнө дараах мэдээлэл, материалаа бүрэн бэлтгэнэ үү.
1. БҮРТГЭЛЭЭ ЭХЛҮҮЛЭХЭЭС ӨМНӨ
Бүртгэлийн формд зураг, баримт бичиг хавсаргах тул Google бүртгэлээрээ нэвтэрсэн байна.
Дараах мэдээлэл, материалаа урьдчилан бэлтгэнэ:
- Иргэний үнэмлэхийн урд, ар талын зураг
- Цээж зураг – өнгөт, 35×45 мм, цагаан фон, эгц харсан, сүүлийн 6 сарын дотор авахуулсан
- Уран сайхны зураг – 1 ширхэг
- Мэргэжлийн ангилалд бүртгүүлэх бол дипломын хуулбар
- Сургууль, багш, суралцсан хугацааны мэдээлэл
- Өмнө нь уртын дууны уралдаанд оролцож байсан бол уралдааны нэр, гаргасан амжилтын мэдээлэл
АНХААРАХ: ХАВСРГАХ ЗУРАГ, ФАЙЛ
Хавсаргах зураг тод, уншигдахуйц, чанартай байна.
Файлын хэмжээ: 500 KB–5 MB.
Бүдгэрсэн, тасарсан, хэт шахагдсан зураг оруулахгүй.
2. БҮРТГЭЛИЙН ТӨЛБӨР
Суралцагч ангилал — 100,000₮
Мэргэжлийн ангилал — 150,000₮
Банк: Голомт банк
Данс: MN62001500 2105159999
Данс эзэмшигч: МИНПРО ХХК
Гүйлгээний утга: Регистрийн дугаар, утасны дугаар
Төлбөрөө төлж, гүйлгээний баримтаа формд хавсаргахад бэлэн болгоно уу.
3. ФОРМЫГ БӨГЛӨХДӨӨ
Өөрийн мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд оруулна.
“Мэргэжлийн” эсвэл “Суралцагч” ангиллаа зөв сонгож, тухайн ангилалд шаардлагатай мэдээлэл, файлуудаа бүрэн хавсаргана.
* тэмдэглэгээтэй асуултуудыг заавал бөглөнө.
“Дараах / Next” товч ажиллахгүй байвал тухайн хэсгийн заавал бөглөх асуулт эсвэл хавсаргах файл дутуу үлдсэн эсэхийг шалгана уу.
4. ИЛГЭЭХЭЭС ӨМНӨ
Оруулсан мэдээлэл болон хавсаргасан материалуудаа дахин нэг удаа нягталж шалгана уу.
Бүх мэдээлэл зөв, бүрэн бол “Илгээх / Submit” товчийг дарна.
5. БҮРТГЭЛ БАТАЛГААЖИХ
Зохион байгуулагчид бүртгэлийн мэдээлэл, материалыг нягталж шалгасны дараа бүртгэлд ашигласан цахим шуудангийн хаягт баталгаажуулсан хариу илгээнэ.
Хариу имэйл ирснээр таны бүртгэл албан ёсоор баталгаажна.
Иймд формоо илгээсний дараа цахим шуудангаа тогтмол шалгана уу.
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
2026.09.07-ны 09:00 цагаас 2026.09.09-ний 24:00 цаг хүртэл
Материалаа бүрэн бэлдсэн бол БҮРТГҮҮЛЭХ товчийг дарж бүртгэлээ эхлүүлнэ үү.
