
Намхайн БУЯНБААТАР
Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн
|морин хуурч, багш, удирдаач|
Н.Буянбаатар нь 1985 онд ХБДС-г оркестрын хөгжимчин, хөгжмийн сургуулийн багш, Ардын найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсөж УАДБЧуулгад хөгжимчнөөр |одоогийн ҮУИТеатр| томилогдон ажиллаж уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. Тэрээр:
1985 оноос хөгжимчин,
1987-1996 онд УАДБЧуулгад хөгжимчин, туслах удирдаач,
1996-2003 онд ҮДБЭЧуулгад удирдаач,
2003-2006 онд ХБК-д мэргэжлийн морин хуурын багш, 2006-2024 онд ҮУИТеатрт Ерөнхий удирдаач,2011-2015, 2022-2024 онуудад ҮУИТеатрын Уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачийн ажлыг хавсран ажиллаж байв.
Мөн СУИС-д 7 жил, МУК-д 15 жил мэргэжлийн морин хуур, цөөхүүл хөгжмийн Гэрээт багшаар ажилласан байна. Одоо МУАХолбооны Хөгжмийн Нийгэмлэгийн Тэргүүн, МИНХДХолбооны Удирдах зөвлөлийн Даргаар ажиллаж байна.
