
Гүргэлсүрэнгийн ТӨВШИНТӨР /Хөгжмийн зохиолч
Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны Удирдах Зөвлөлийн дарга
1988-1994 онд Дундговь аймгийн ХДТеатрт хөгжимчин
1994-2002 онд МҮЭ-ийн СТО-ны “Эгшиглэн” хамтлагт хөгжимчин
1999-2007 онд Дуу бичлэгийн студийн Хөгжмийн найруулагч, хөгжмийн зохиолч, найруулагч
2006-2015 онд Монголын Хөгжмийн Зохиолчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
2012-2014 оноос Соёл урлаг Судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
2011 оноос СУИС-ийн ХУС-ийн Онолын тэнхимд багш.
СУИС-ийн хөгжмийн зохиомжийн ангийг “Хөгжмийн зохиолч” (мэргэжлийн багш Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж),
ОХУ-ын Москва хотын хөгжмийн Академийг (Российская Академия Музыки им.Гнесиных) хөгжмийн зохиолч мэргэжлээр (Удирдагч багш К.Волков) тус тус төгссөн.
Буддын гүн ухааны магистр (Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургууль)
Эрдэм шинжилгээний ажил:
Эртний хөгжмийн олон зуун ая аялгууг судлах, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах нь сэдэвт суурь судалгааны багийн гишүүн,
СУИС-н Дорно дахины хөгжим судлалын профессорийн багийн гишүүн
“Махагалын уншлагын ян татах ёсыг хөгжмийн онолын үүднээс судлах нь” магистрын бүтээл /Бурхан шашны дээд сургууль/
