Ганхуяг ЭНХБААТАР

ГАНХУЯГИЙН ЭНХБААТАР

Архангай аймгийн Хотонт сумын харьяат.

2003–2008 онд Соёл урлагийн их сургуульд Монгол Улсын гавьяат багш Цэвээндоржийн Дэлгэрийн удирдлага дор уртын дууч мэргэжлээр суралцаж төгссөн.

2008 оноос өнөөг хүртэл Үндэсний урлагийн их театрт уртын дуучнаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа дэлхийн олон оронд Монголын үндэсний урлагийг сурталчлан таниулах тоглолтуудад оролцсон.

УРАЛДААНЫ АМЖИЛТ

• 2003 онд ХХ зууны манлай уртын дууч Ж.Дорждагвын нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдааны тусгай байр;

• 2006 онд ХХ зууны манлай уртын дууч, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын анхдугаар уралдааны гутгаар байр;

• 2006 онд “Баян бараат аялгуу” мэргэжлийн уртын дуу дуулаачдын улсын уралдааны гутгаар байр;

• 2011 онд Морьтон ардын “Түмэн эх” уртын дуу дуулаачдын улсын анхдугаар уралдааны Гран-при шагнал;

• 2013 онд Бүгд Найрамдах Болгар Улсад зохион байгуулагдсан Дэлхийн язгуур урлагийн аварга шалгаруулах тэмцээний “Үнэмлэхүй аварга”;

• 2016 онд ХХ зууны манлай уртын дууч, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Норовбанзадын нэрэмжит олон улсын анхдугаар уралдааны гутгаар байр;

• 2018 онд Төв халхын нэрт уртын дууч Ч.Намжилын нэрэмжит “Их Богд” уртын дуу дуулаачдын анхдугаар уралдааны Гран-при шагнал;

• 2018 онд Монгол Улсын үндэсний их баяр наадмын шагайн харваанд амжилттай оролцож, “Монгол Улсын мэргэн” цол хүртсэн.

ШАГНАЛ, ЦОЛ

• 2010 онд Нийслэлийн шилдэг залуу — алтан медаль;

• 2010 онд Монголын уртын дууны холбооны “Оны шилдэг залуу”;

• 2012 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол;

• 2013 онд төрийн дээд шагнал “Алтан гадас” одон;

• 2014 онд оны шилдэг уран бүтээлчид олгодог “Мөнгөн мод” цом;

• 2018 онд шагайн харвааны “Монгол Улсын мэргэн” цол;

• 2019 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн.

ШҮҮГЧЭЭР АЖИЛЛАСАН БАЙДАЛ

• 2023 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, Төв халхын нэрт уртын дууч Ч.Намжилын нэрэмжит улсын анхдугаар уралдааны шүүгч;

• 2024 онд ХХ зууны манлай уртын дууч Ж.Дорждагвын нэрэмжит улсын уралдааны ерөнхий шүүгчээр ажилласан.