УРТЫН ДУУ ДУУЛААЧДЫН “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” ОЛОН УЛСЫН II УРАЛДААНЫ ОРОЛЦОГЧИД
ДҮРС БИЧЛЭГ ИРҮҮЛЭХ ЗААВАР
Бүртгэл нь баталгаажсан оролцогч 1 дүгээр шатны шалгаруулалтад дуулах хоёр дуугаа тус тусад нь дүрс бичлэгт буулган, YouTube-д “Unlisted” тохиргоогоор байршуулж, бичлэг бүрийн холбоосыг ирүүлнэ.
Дүрс бичлэгийн холбоосоо илгээхдээ энэхүү зааврын доод хэсэгт байрлах “ДУУ ИЛГЭЭХ” товчоор нэвтэрч, Google Form-ыг зааврын дагуу бөглөнө.
Дүрс бичлэг хүлээн авах хугацаа: 2026 оны 9 дүгээр сарын 13-наас 20-ны өдрийг дуустал.
1. 1 ДҮГЭЭР ШАТАНД ДУУЛАХ БҮТЭЭЛ
Оролцогч дараах хоёр дууг дуулж, дуу тус бүрийг бие даасан дүрс бичлэг болгон бэлтгэнэ.
1. “ҮЛЭМЖИЙН ЧАНАР”
Бүтэн 5 бадаг дуулна.
2. Өөрийн сонголтын нэг уртын дуу
3 түрлэгээр бүрэн дуулна.
Уралдааны удирдамжид заасны дагуу хамсран хөгжимдөх морин хуур нь зөвхөн ширэн цартай хуур байна.
2. ДҮРС БИЧЛЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
Дуу тус бүрийг дүрс бичлэгийн төхөөрөмжийг хөдөлгөөнгүй, нэг байрлалд тогтоон, дуу, дүрсний чанарыг сайтар хангаж бичнэ.
Бичлэгийг дууны эхнээс төгсгөл хүртэл тасралтгүй хийх бөгөөд аливаа засвар, эвлүүлэг оруулахыг хориглоно.
Дүрс бичлэгийн файлыг нэрлэхдээ оролцогчийн овог, нэр болон дууны нэрийг латин үсгээр бүтэн бичнэ.
Жишээ: O.Amarbat – Ulemjiin chanar
Засвар, эвлүүлэг хийсэн, эсхүл дуу, дүрсний чанарын шаардлага хангаагүй бичлэгийг шалгаруулалтад оруулахгүй.
3. ДҮРС БИЧЛЭГЭЭ YOUTUBE-Д БАЙРШУУЛАХ
Бэлтгэсэн хоёр дүрс бичлэгээ YouTube-д тус тусад нь байршуулна.
Бичлэг бүрийг байршуулахдаа:
Visibility → Unlisted
тохиргоог сонгоно.
“Unlisted” тохиргоо нь тухайн бичлэгийг YouTube-ийн нийтэд нээлттэй хайлтаар харагдуулахгүй бөгөөд зөвхөн холбоосыг авсан хэрэглэгч нээж үзэх боломжийг олгодог.
Иймд бичлэгээ “Private” тохиргоотой байршуулж болохгүй. “Private” тохиргоотой бичлэгийг шүүгчид илгээсэн холбоосоор нээж үзэх боломжгүй.
Бичлэг бүрэн байршсаны дараа Share → Copy link сонголтоор холбоосыг хуулж авна.
4. ДҮРС БИЧЛЭГИЙН ХОЛБООСОО ИЛГЭЭХ
Энэхүү зааврын доод хэсэгт байрлах “ДУУ ИЛГЭЭХ” товчоор нэвтэрч, Google Form-д дараах мэдээллийг оруулна:
- оролцогчийн товч мэдээлэл;
- хамсран хөгжимдсөн хуурчийн товч мэдээлэл;
- “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” дууны YouTube холбоос;
- өөрийн сонголтын уртын дууны YouTube холбоос.
Google Form-ыг илгээхээсээ өмнө хоёр холбоос тус бүрийг нээж, хэвийн ажиллаж буй эсэхийг заавал шалгана.
Үүнд:
- холбоосоор бичлэг шууд нээгдэж буй эсэх;
- “Unlisted” тохиргоо зөв хийгдсэн эсэх;
- дуу, дүрс хэвийн тоглож буй эсэх;
- бичлэг эхнээс төгсгөл хүртэл бүрэн орсон эсэхийг нягтална.
5. БАТАЛГААЖУУЛАЛТ, ОРОЛЦОГЧИЙН ХАРИУЦЛАГА
Google Form-ыг илгээхийн өмнө оролцогч дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулна.
☐ Миний илгээсэн хоёр дүрс бичлэг аливаа засвар, эвлүүлэггүй бөгөөд уралдааны удирдамжид заасан шаардлагыг бүрэн хангасан болно. Бичлэг тус бүрийг YouTube-д “Unlisted” тохиргоогоор байршуулж, илгээсэн холбоосоор бүрэн нээгдэж, хэвийн ажиллаж буйг шалгаж баталгаажуулсан болно.
Оролцогч илгээсэн хоёр холбоосын үнэн зөв, найдвартай ажиллагааг өөрөө бүрэн хариуцна. Шалгаруулалтын үед аль нэг холбоос ажиллахгүй, дүрс бичлэг нээгдэхгүй, эсхүл үзэх боломжгүй тохиолдолд тухайн оролцогчийг 1 дүгээр шатны шалгаруулалтаас хасна.
Иймд холбоос тус бүрийг Google Form-д оруулахаасаа өмнө өөр төхөөрөмжөөс эсхүл YouTube бүртгэлээсээ гарсан төлөвт нээж, бичлэг саадгүй үзэгдэж буй эсэхийг заавал шалгана уу.
ДҮРС БИЧЛЭГ ИРҮҮЛЭХ ДАРААЛАЛ
2 ДУУГАА БИЧИХ → YOUTUBE-Д ТУС ТУСАД НЬ БАЙРШУУЛАХ → “UNLISTED” ТОХИРГООГ СОНГОХ → 2 ХОЛБООСОО ШАЛГАХ → “ДУУ ИЛГЭЭХ” ТОВЧООР НЭВТРЭХ → GOOGLE FORM БӨГЛӨХ → БАТАЛГААЖУУЛАХ → ИЛГЭЭХ
